News

Majority of Mongolians Want Urgent Action on Climate Change, Reveals the First-Ever Climate Awareness Survey

ULAANBAATAR, MONGOLIA, OCTOBER 6, 2023 – The Ministry of Environment and Tourism of Mongolia and the Global Green Growth Institute (GGGI) launched the findings of a nationally representative Climate Change Knowledge-Attitude-Practice (KAP) survey titled Climate Change Awareness and Media Consumption Survey in Mongolia. Download the report here.

When asked if climate change is a priority, 85.7% of respondents said the country needs to take urgent action on climate change. The survey, the first of its kind in Mongolia, aims to identify opportunities to increase knowledge and promote positive attitudes and practices among the population and vulnerable groups. According to existing information, climate change will have severe impacts on Mongolia’s population of 3.4 million people, with changes already being felt. Over the last 80 years, the average temperature has increased by 2.36°C, and precipitation has decreased by 7%. Since 1960, the frequency and intensity of climate-related disasters have increased 2.5 times.

“This first Survey on climate change awareness will help all stakeholders plan appropriate actions to increase people’s knowledge and promote positive attitudes and practices among the population and vulnerable groups,” stated Mr. Odbayar, Special Convey for Climate Change and Advisor to the Ministry of Environment and Tourism. The survey, conducted in late 2022 by the Independent Research Institute of Mongolia (IRIM), covered 2,804 respondents from different regions of Mongolia. Overall, the survey aims to enable people’s engagement in climate action and promote more responsive climate policies and programs.

The survey comprised three elements. First, it examined the general awareness, knowledge, and attitudes of people, capturing their observations about weather, environmental and climate changes, their understanding of the causes and effects of climate change, and their concerns about the issue. Second, the survey assessed the capacity needs of governmental and non-governmental stakeholders. Third, the survey focused on people’s access to information about climate change and strategies for an effective awareness campaign.

Key findings of the survey include that 67.9% of people across the country reported observing changes in the environment and weather patterns, with 82% stating that these changes are worsening forests, water, and their surrounding environment, including the diversity of plants and wildlife. The survey also revealed that 92.7% of respondents were concerned about climate change, indicating a high demand for reliable and consistent information related to climate change. Only 9.9% of people interviewed reported awareness of strategies to address the consequences of climate change. The survey showed that people in the Gobi Desert zone noticed the changes in weather patterns the most (81%), whereas in the Taiga zone, the changes were noticed by 41.5%.

“Mongolia already faces rapid desertification, water scarcity, changing precipitation patterns, and seasonal intensification of extreme weather events,” said Annaka Peterson, GGGI’s Country Representative. “We hope that the survey will enable a wide range of stakeholders to respond to people’s needs, come together, and support a collective campaign to shift attitudes and knowledge and prompt climate action,” Ms. Peterson added.

The survey is part of the Green Climate Fund (GCF) Readiness Support Program in Mongolia, implemented by GGGI in partnership with the Ministry of Environment and Tourism. The program aims to strengthen the country’s institutional and technical capacity to support the implementation of its Nationally Determined Contributions (NDCs) to the Paris Agreement. The three-year project focuses on removing barriers to investment and building capabilities to develop and monitor climate change policies. The survey’s results will inform the development of an awareness-raising campaign strategy planned to be launched in November 2023.


About the Ministry of Environment and Tourism

The Ministry of Environment and Tourism (MET) of Mongolia is the focal point institution with the goals of promoting green and sustainable development through the enhancement of ecosystem capacity, ensuring ecological balance, sustainable use and rehabilitation of natural resources, to ensure the human rights to live in a healthy and safe environment by fostering the cooperation and efforts of stakeholders including business entities and government organizations.

About the Global Green Growth Institute (GGGI)

Based in Seoul, GGGI is a treaty-based international, inter-governmental organization- with 47 Members and over 24 countries and regional integration organization(s) in the process of accession – dedicated to supporting and promoting strong, inclusive, and sustainable economic growth in developing countries and emerging economies.  With operations in 46 countries, GGGI serves the role of an enabler and facilitator of Members’ transition into a low-carbon green economy, providing policy advice and technical support in the development of green growth plans, policies and regulations, mobilization of green investments, implementation of green growth projects, and development of local capacities and knowledge sharing. Further information on GGGI’s events, projects and publications can be found on www.gggi.org.

 

Монголчуудын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзжээ. 

Улаанбаатар, Монгол улс, 2023 оны 10-р сарын 06

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамтай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгаа”-г хийж, гол үр дүнг мэдээлэв. Судалгааг бүрэн эхээр унших бол энд дарна уу. 

“Уур амьсгалын өөрчлөлт нь нэн тэргүүний асуудал мөн үү?” гэсэн асуултад   судалгаанд оролцогчдын 85.7% нь “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь иргэд болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй эмзэг бүлгийнхний мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлага ба сайн туршлагыг таниулан түгээх боломжуудыг тодорхойлох зорилгоор Монгол Улсад хийгдсэн анхны судалгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт нь монголын 3.4 сая иргэн бүрд хүчтэй нөлөөтэй бөгөөд хурдацтай явагдаж байна. Сүүлийн 80 жилд Монгол орны дундаж температур 2.36°C-ээр өссөн ба хур тунадасны хэмжээ 7%-аар буурчээ. 1960 оноос хойш уур амьсгалаас үүдэн гарч буй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, хохирол нь 2.5 дахин нэмэгдсэн байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэгийн талаарх энэхүү анхны судалгаа нь хүн амын дунд эерэг хандлага, дадлыг сурталчлах, иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөхөд бүх оролцогч талуудад тусална.” хэмээн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан зөвлөх О.Одбаяр дурдав. Судалгааг Монголын Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM) 2022 оны сүүлээр, Монгол Улсын өөр өөр бүсийн нийт 2804 оролцогчдын дунд хийж гүйцэтгэжээ. Уг судалгаа нь үндэсний хэмжээнд нийт ард иргэдийн ойлголтыг төлөөлөх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүмүүсийг татан оролцуулах, уур амьсгалын бодлого, хөтөлбөрийг дэмжих зорилготой юм.

Судалгаа нь гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт, иргэдийн цаг агаар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ажиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврын талаарх ойлголт, эдгээр асуудлын талаарх хүмүүсийн зовнил, ерөнхий мэдлэг, хандлага, ойлголтыг судалсан. Хоёрдугаар хэсэгт, төрийн болон төрийн бус оролцогч талуудын чадамжийг үнэлсэн бол гуравдугаар хэсэгт, хүмүүсийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг олж авах боломж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх дараагийн кампанит ажлын стратеги, бодлогыг тодорхойлоход голчлон анхаарсан.

Судалгаанд оролцогчдын 67.9% нь байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын өөрчлөлтийг ажиглаж, анзаарсан бол 82% нь эдгээр өөрчлөлтүүд нь ой мод, ус, хүрээлэн буй орчныг улам бүр дордуулж тэр дундаа ургамал, ан амьтдын олон талт байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Мөн нийт оролцогчдын 92.7% нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовж байгаа бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой найдвартай, тууштай мэдээллийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн дөнгөж 9.9% нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах стратегийн талаар мэддэг гэж хариулжээ. Судалгаанаас харахад цаг агаарын өөрчлөлтийг говь цөлийн бүсэд хамгийн их буюу амьдарч буй хүмүүсийн 81% нь анзаарсан бол, харин тайгын бүсэд 41.5% нь л анзаарсан байна.

“Монгол улсад цөлжилт, усны хомсдол газар авч хур тунадасны давтамж өөрчлөгдөн, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улирлын чанартай эрчимжиж байна. Энэхүү судалгаа нь шийдвэр гаргагч бүхий л оролцогч талуудад иргэдийн хэрэгцээнд нийцсэн хариу үзүүлэх, хамтран нэгдэх, иргэдийн хандлага, мэдлэгийг өөрчлөх кампанит ажлыг дэмжих, мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг санаачлахад ихээхэн тус болно гэж бид найдаж байна” хэмээн ДДНХИ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Петерсон хэлэв.

Энэхүү судалгааг ДДНХИ, БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Уур Амьсгалын Ногоон Сангийн (GCF) Монгол дахь бэлэн байдлыг дэмжих хөтөлбөрийн нэг хэсэг юм. Энэхүү хөтөлбөр нь Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орны Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод хүрэхэд тогтолцооны болон техникийн чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөл нь хөрөнгө оруулалтад учирч буй саад бэрхшээлийг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг боловсруулах, хянах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ. Тус судалгааны үр дүнг 2023 оны 11-р сард эхлүүлэхээр төлөвлөж буй иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх дараагийн кампанит ажлын стратегийг боловсруулахад ашиглах болно.


 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тухай

Монгол Улсын БОАЖЯ нь аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурлан экосистемийн нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндсэн зорилт бүхий гол байгууллага юм.

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) тухай

ДДНХИ нь Сөүл хотод төвтэй олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 47 гишүүн улстай, одоогоор 24 гаруй улс шинээр нэгдэх буюу элсэлтийн явцад байгаа ба хөгжиж буй улс орнуудыг хүчирхэг, хүртээмжтэй, тогтвортой хөгжил бүхий эдийн засгийн өсөлт бий болгоход дэмжиж ажилладаг.

ДДНХИ нь одоогоор дэлхийн 46 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гишүүн улсуудыг ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн төлөвлөгөө, бодлого, зохицуулалтыг боловсруулах, ногоон хөрөнгө оруулалт татахад техникийн дэмжлэг, зөвлөгөө үзүүлдэг. ДДНХИ-ийн үйл ажиллагаа, төсөл, нийтлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gggi.org сайтаас авна уу.