УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА

May 9, 2025

Монгол улсын Засгийн газар УАӨ-ийн нөлөөгөөр эрчимжиж буй байгалийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийгэм-эдийн засгийн салбаруудыг хамруулан хийх, олон талт нөлөөлөлд (ган, зуд, үер, хүчтэй салхи, их цас, бороо, г.м.) суурилсан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хот суурин газар болон бүс нутгийн хэмжээнд бий болгож, нэвтрүүлэх зорилтыг  тавин ажиллаж байна.
Монгол улсын болон үндэсний бодлогын зорилтуудад үндэслэн Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ), болон Байгаль, Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ) хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг 2021-2025 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-аас батлагдсан урт хугацааны бэлэн байдлын төсөл бөгөөд Монгол Улс “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, дотоодын чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд олон төрлийн судалгаа, чадавхжуулах ажлууд хийж байна. Эдгээр ажлуудын нэг нь энэхүү “Уур амьсгалын өөрчлөлт дэх эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх судалгаа” юм. Судалгааны зорилго нь нь УАӨ-ийн эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөнд Эрүүл мэндийн ажилтнууд20 болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэгдсэн байдлыг нь үнэлэхэд оршино. Энэхүү зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд судалгааны баг дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа.
1. УАӨ-ийн талаарх эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх.
2. Уур амьсгалын өөрчлөлт дэх эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ,                    дэд бүтцийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг үнэлэх.

Эрүүл мэндийн байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх судалгаа нь a) Эмнэлгийн мэргэжилтнүүдийн УАӨ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадлын үнэлгээ; b) Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ, барилга байгууламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээ гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй.